Булган аймгийн Бугат сумын ИТХ

Булган аймгийн Бугат сумын ИТХ

100 жилийн түүхт Бугат сум 100 жилийн түүхт Бугат сум

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг боллоо

2017-09-01

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-аас ажлын хэсэг томилогдож 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянтөгөл, Найрамдал багт, 26-ны өдөр Ханжаргалант багийн Галуутад тус тус зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 185 иргэн хамрагдлаа, хэлэлцүүлэгт оролцогчдын судалгаагаар  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг "Бүхэлд нь дэмжинэ" гэсэн хариултыг нийт оролцогчдын 34,3%, "Бүхэлд нь дэмжихгүй" гэсэн хариултыг нийт оролцогчдын 24,5% -ийг эзэлж байна. Хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож саналаа өгсөн нийт иргэд, ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлье.

                                                                  ИТХ-ын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9084
7437 / 82%
1022 / 11%
298 / 3%
327 / 4%