Бугат сумын идэвхитэн байгаль хамгаалагч, байгаль хамгаалах ойн нөхөрлөлийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр боллоо.Зөвлөгөөнд Сумын ЗДТГ, БОХУБ, Булган аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Ойн ангийн мэргэжилтнүүд, хамтран сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж зөвлөгөөнөөр:
Бугат сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүд, идэвхитэн байгаль хамгаалагчдын ажлын мэдээлэл цаашид хэрэгжүүлэх ажлын тухай.
Идэвхитэн байгаль хамгаалагч, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх тухай, харъяалах нутаг дэвсгэртээ ойн тусгаарлалт хийх, Байгаль орчны гэмт хэргийн эсрэг тэмцэхэд нөхөрлөл, идэвхитэн байгаль хамгаалагчийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх , нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад баримтлах чиглэл, ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай сэдвээр сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Мөн идэвхитэн байгаль хамгаалагчдад үнэмлэхийг гардуулан өгөв. Нөхөрлөлүүд өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулж үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, нөхөрлөлүүдэд шагнал гардуулан, танин мэдэхүйн АХА тэмцээнийг тус тус зохион байгуулав.