ИТХ-ын Ээлжит хуралдаан 2018.06.21 өдрийн 11 цагт хурлын танхимд эхэллээ.Хуралд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирц 80,9 хувьтай.Хурлаар нийт 7 асуудал хэлэлцнэ.
1. Орон нутгийн төсвийн байгууллагуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл.
2. Сумын Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, цаашид авах арга хэмжээний тухай.3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл, 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай.
4. Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны гүйцэтгэл /хагас жилийн байдлаар/ 2019 оны төлөвлөгөөг батлах тухай
5. Сумын хэмжээнд хураамж авах журмын төслийг хэлэлцэн батлах тухай.
6. Сумын логог шинэчлэх тухай.
7. Нөхөрлөл байгуулах тухай.