Бугат сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хуралдаанд 18 Төлөөлөгч хүрэлцэн ирж, хуралдааны ирц 85.4 хувьтай байлаа. Хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэж 7 тогтоол гаргалаа.
Үүнд:
1.ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайланг хэлэлцэж хангалттай гэж дүгнэлээ.
2.Сумын ЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2018 оны үйл ажиллагааны биелэлт
3.Сумын 2018 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтын биелэлт, 2019 оны зорилтын тухай.
4.Сумын 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай.
5.Сумын ОНХС-ийн 2018 оны гүйцэтгэл, 2019 оны хөрөнгийн хуваарилалт батлах.
6.Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.