2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Бугат сумын Зөвлөлийн хурал боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Сумын Засаг даргын "Бугат Шинэ хөгжил" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай.
2. Сумын 100 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан, хандивын дансны мэдээлэл.
3. Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай.
4. Хоршоо хөгжүүлэх сан, Баг хөгжүүлэх сангийн эргэн төлөлт, үйл ажиллагааны явцын талаарх мэдээлэл, цаашид авах арга хэмжээ.
5. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар.
6. Төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл.
7. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын хуулийн хэрэгжилтийн талаар.
8. 2024 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгосон ААНБ-н үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний сонсгол, мэдээлэл.