БУГАТ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛӨӨС ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧТАЙ ХАМТРАН ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭДИЙН ДУНД "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ СУРГАЛТАНД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН ДУНД "УРАН ЖОЛОО-УР ЧАДВАР"-ЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тэмцээнд 19 жолооч ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараах оролцогч нар маань шилдэг байрт шалгарлаа.
- Тэргүүн байранд Д.Очирваань
- Дэд байранд Б.Энхмаа
- Гутгаар байранд М.Дэлгэрбаяр нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд шалгарсан оролцогчид нийт тамирчддаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье.