Булган аймгийн Бугат сумын ИТХ

Булган аймгийн Бугат сумын ИТХ

90 жилийн түүхт Бугат сум 90 жилийн түүхт Бугат сум

БУГАТ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР УЛААНБААТАР ХОТОД "ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ" СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2025-05-07

Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан "ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг хариуцлага, хууль эрх зүйн ойлголт, манлайлал, засаглалын ур чадвар ба төлөөлөгч нарын чадавхыг бэхжүүлэх нь" сэдэвт сургалтанд Улаанбаатар хотод Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион явуулсан сургалтанд 5 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд хамрагдлаа. Сургалтаар:  Төлөөлөгчийн ёс зүй, ИТХ-ын хяналтын чиг үүрэг, хурлын хороод хэрхэн ажиллах, төсвийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлөөлөгчийн шийдвэр гаргалт, Төлөөлөгчийн манлайлал, Нутгийн удирдлагын орчин үеийн онол, Нутгийн удирдлага, Байгаль орчин, газар, уул уурхай, Төлөөлөгч хүний харилцаа хандлага, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль МУ-ын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Төлөөлөгч хүний эзэмших зарим ур чадвар, Байгаль орчин, газар, уул уурхайн нарийвчилсан үнэлгээ, ИТХ-ын оролцоо, Багийн ИНХурал сэдэвт сургалтанд хамрагдсан. Мөн сургалтын үеэр Төрийн ордонтой танилцаж хурлын танхим, түүхэн дурсгалт зурагтай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%