Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.
Бугат сумын ИТХ-аас санаачлан энэ өдөр ИТХ-ын төлөөлөгч нар ба төрийн албан хаагчид Монгол төрийн мэргэн сайд А.Амар /1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1941 оны 7-р сарын 10-нд Москва хот орчим цаазаар авахуулсан /-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа, мөн Бугат сумын ахмадын байгууллагатай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн Бугат сумын хийдэд 108 зул өргөх ёслол, /зулын гэрэл нь гэгээрэл, гэрэлт ирээдүй, үнэн шударга ёсны ялалтыг бэлэгддэг/ мөн 6-9 дүгээр ангийн сурагчдад ИТХ-ийн төлөөлөгч Түүх нийгмийн багш Ц.Баатарчулуун "Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт" сэдвээр хичээл зааж, Соёлын төвөөс хэлмэгдүүлэлтийн үеийг харуулсан “Мойлхон” түүхэн кино үзүүлж, сурагчдад түүхийн үнэнийг мэдүүлэх, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах ажил зохион байгууллаа.