НҮБХХ-ийн "Оролцоо" хөтөлбөрийн хүрээнд аймгийн 16 сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар "Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоотой хяналт-үнэлгээ хийх" журам болон түүнийг хэрэгжүүлэх аргачлалын талаар мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.
Энэхүү сургалт нь нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит сайн туршлага боллоо.
Ийнхүү Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын мэдлэг, ур чадвар нэмэгдсэнээр шийдвэр гаргалт ил тод, иргэн төвтэй байх орчин бэхжиж байна.






