Найрамдал багийн Иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөлөө.
📍Хурлын үеэр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл өгч,
👥 иргэд өөрсдийн санал, санаачилга, тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж
🤝 шийдвэр гаргахад оролцсон үр дүнтэй уулзалт боллоо.
Хуралдаанд иргэд, багийн ИНХ-ын төлөөлөгчид идэвхтэй оролцож, багийн түвшинд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажил, нийгмийн үйлчилгээний чанар, төсөв санхүүгийн оновчтой зарцуулалт, орон нутгийн хөгжлийн төлөвлөлттэй холбоотой саналаа илэрхийлэв.
Иргэдийн Нийтийн Хуралд идэвхтэй оролцсон иргэд, төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
Бид иргэдийн оролцоонд түшиглэн нээлттэй, шударга, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэн, багийнхаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллах болно.





















