Булган аймгийн Бугат сумын ИТХ

Булган аймгийн Бугат сумын ИТХ

100 жилийн түүхт Бугат сум 100 жилийн түүхт Бугат сум

"Чадварлаг төрийн албан хаагч, хариуцлагатай төрийн алба" аян

2025-11-28

"Чадварлаг төрийн албан хаагч, хариуцлагатай төрийн алба" аяны хүрээнд
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын ЗДТГ хамтран “Залуу насны дурсамж”  гурван үеийн уулзалтыг зохион байгуулан ажиллалаа.

Тус уулзалтын зорилго нь ахмад, дунд, залуу үеийн төрийн албан хаагчдын туршлага солилцох, байгууллагын соёл, залгамж чанарыг бэхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ боллоо.

Уулзалтын үеэр:
• Ахмад ажилтнууд төрийн албанд олон жил ажилласан туршлага, зөвлөмжөө хуваалцаж,
• Дунд үеийн төлөөлөл байгууллагын хөгжлийн чиг хандлага, бодит туршлагыг танилцуулж,
• Залуу ажилтнууд хариуцлага, ёс зүйн төлөвшил, хөгжин дэвших зорилтоо илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээ нь үе үеийн төрийн албан хаагчдын харилцаа, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хариуцлагатай төрийн албаны үнэт зарчим, соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%