Бугат сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн санхүүжилтээр сумын Цагдаагийн хэсгийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа компьютер, техник тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч, хүлээлгэн өглөө.
Тус тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээлэл боловсруулах, судалгаа дүн шинжилгээ хийх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал сайжрах боломж бүрдэж байна.

