Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу суманд ажлын хэсэг ирж ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АИТХ-ын Тэргүүлэгч Мэндсайхан, ажлын албаны ажилтан А.Норжинсүрэн, ХХААГ-ын мэргэжилтэн Бямбасүрэн, МХГ-ын эрүүл ахуйн байцаагч Баасанжав нар ажиллаж, МЭҮТ-ийн үйл ажиллагаа, "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Хоршооны тухай хуулийн хэрэгжилт хэрхэн байгаа талаар шалгаж үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн Суурь боловсролын сургуульд хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөр, сумын ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нар сум орон нутагт болон байгууллагад хийгдэж байгаа ажлын мэдээллийг хийж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцууллаа.