Хуулийн байгууллагууд мэдээлэл хийлээ
Аймгийн ГХУСАЗЗ-ын дарга, Засаг дарга нарын баталсан удирдамжийн дагуу сумын иргэд болон төрийн албан хаагчдад хууль хяналтын байгууллагынхан 2016 оны үйл ажиллагааны товч мэдээлэл, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн талаарх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг аймгийн Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурорын газар болон сумын ИТХурал, ГХУСАЗЗ, ЗДТГ, цагдаагийн алба хамтран оролцлоо. Ажлын хэсэг оролцогчдын дунд мэдлэг сорих АХА тэмцээнийг зохион байгуулж ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн Л.Жалбуусүрэн тэргүүн байрыг эзэллээ. Аймгийн Прокурорын газрын даргын тусгай удирдамжийн дагуу сумын ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.